Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Памирын нурууны Ленин оргилд соло авиралт хийж явсан Монголын уулчин, “Цэгц” клубийн тэргүүн Х.Бумхишиг далайн түвшнээс дээр 5800 метрийн өндөрт хөл нь хөлдсөний улмаас гацсан. МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, “Жаргалант” клубийн уулчин Э.Даваадорж нар Монголоос очин, түүнийг аварч, оргилоос буулгасан юм.
Х.Бумхишиг хэзээ эх орондоо ирэх талаар МУҮХ-ноос тодруулахад “Бумхишигийн бие гуравдугаар зэргийн хөлдөлттэй нь тогтоогдсон. Одоо Оше хотын эмнэлэгт эмчлүүлж байна. Биеийн байдал нь хэвийн, сэтгэл санаа нь тогтвортой байгаа гэсэн. Маргаашийн онгоцоор эх орондоо ирнэ” гэлээ.