Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн байнгын хорооны гишүүн, Гадаад харилцааны төв хорооны дарга Ян Жечи Хятадад суугаа Оросын элчинтэй уулзсан байна. Энэ уулзалтаар хоёр орны төлөөлөгчид харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Тодруулбал хоёр орны удирдагчдын дор хоёр орны харилцаа үргэлж зөв замаар урагшилсаар ирсэн гэдгийг Ян Жечи онцолсон байна. Харин ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Андрей Денисов Орос-Хятадын харилцаа одоогийн удирдагчдын дор мэдэгдэхүйц үр дүнд хүрч, түүхэнд байгаагүй шинэ түвшинд ирснийг хэлжээ.
Украины дайнаас хойш БНХАУ-ОХУ-ын харилцаа дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан. Ийнхүү энэ долоо хоногт болох ШХАБ-ын уулзалт ч талуудын харилцааг ил тод болгоно гэж шинжээчид дүгнэж байна. Учир нь Украины дайнаас хойших хоёр талын тэргүүнүүдийн анхны уулзалт Узбекистанд энэ Пүрэв гарагт болох юм.
Эх сурвалж: ТАСС агентлаг