НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Антонио Гутерреш энэ сарын 9-10-ны өдрүүдэд үерийн гамшиг болж буй Пакистанд очлоо. Тэрбээр бодит нөхцөл байдлыг өөрийн нүдээр харж "Ийм байгалийн гамшгийг амьдралдаа харж байсангүй" хэмээн ярьсан байна. Тодруулбал “Би олон байгалийн гамшиг харж байсан ч өнөөдөр харсан зүйлээ үгээр илэрхийлэхэд бэрх байна” гэж хэвлэлийн хурлын үеэр хэлжээ. Түүнчлэн, цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд тасралтгүй мэдээлэл хүргэсээр байжээ.
Пакистанд болсон үерийн 1400 гаруй хүн амь үрэгдээд байна. Одоо болж буй ихэнх байгалийн гамшгууд хүний буруу үйлдлээс улбаатай уур амьсгалын өөрчлөлт гэж шинжээчид дүгнэжээ. А.Гутерреш мөн "Өндөр хөгжилтэй орнууд Пакистанд болж байгаа гамшигт буруутай" гээд хариуцлага хүлээхийг шаардсан байна. Тэрээр "Их 20"-ийн улсууд одоо болж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн 80 хувьд буруутай гэж тодотгосон байна.
Эх сурвалж: FRANCE 24