Ирэх долоо хоногт Узбекистаны Самарканд хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болно. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Украины дайнаас хойш анх удаа уулзана гэсэн мэдээлэл байгаа нь олны анхаарлыг татаж байна.
Энэ жилийн ШХАБ-ын уулзалтын тухайд цар тахал эхэлснээс хойш анх удаа төлөөлөгчид биеэр оролцох гэж байгаа. Хэдийгээр цахимаар өндөр түвшинд зохион байгуулагдаж байсан ч одоогийн “эгзэгтэй” цаг үед удирдагчид биечлэн уулзана гэдэг онцгой явдал гэдгийг Хятад дахь Оросын элчин онцоллоо.
Ши Жиньпин цар тахлаас болж хэсэг хугацааны дараа эх орноосоо гарахдаа ШХАБ-д очих болсон нь Орос, Хятадын харилцаа ямар түвшинд очсоныг ил тод харуулж байна гэж хөндлөнгийн судлаачид дүгнэж байна.
Эх сурвалж: THE DIPLOMAT