Сайн байцгаана уу? Намайг дэмжиж сэтгэлийн болон санхүүгийн туслалцаа үзүүлж ирсэн Монголын минь нийт ард түмэн сайхан намаржиж байна уу? Та бүхний амар мэндийг эрж, Турк улсын Анкара хотоос мэндчилж байна.
Оюутан, сурагчдын шинэ хичээлийн жилийн хоёр дахь долоо хоног эхэлж байхад миний бие 21 дэх хими тариандаа орох гэж байна.
Өнөөдөр (2022.09.11, 23:00 цаг) аав бид хоёр эмнэлэгт ирээд 21 дэх хими тариагаа (1 жил 8 сарын хугацаанд) хийлгэхээр хэвтлээ.
Эмнэлэг маргааш өглөө төлбөрийн асуудал яригдана гэсэн. Эмчилгээ хийлгэсний төлбөрийг барагдуулах сануулгыг дахин дахин өгч, аав бид хоёр арай гэж эмнэлэгт хэвтлээ. Өвчний шаналгаа, түүний хажуугаар санхүүгийн асуудал надад өдрийн бодол, шөнийн зүүд болж хүнд байна.
Эмчилгээг минь битгий зогсоогоосой гэж залбирч хэвтэнэ.
Эмчлэгч эмч Проф.Др. Ахмет Демир сүүлийн курс буюу хоёр хими тариа үлдсэн гэсэн. Ядаж түүнийгээ хийлгэж авмаар байна.
Сүүлийн 10 хими тариа маш хүнд байсан.
Хими эмчилгээний дараа гэртээ гарсан ч эмчилгээний дараах хүндрэл үс, сормуус, хөмсөг бүгд унаж халцрах, улаан-цагаан эс унах, хамраас тасралтгүй цус гарах, биеийн дархлаа унаж бие сульдах, хоолонд дүргүй болох, амны хөндийд шарх үүсэх, хоолой идээлэх, нүүр хавагнах, гэдэс гүйлгэх, цагаан мах эргэх, бөөлжих, шүд өвдөж унах зэрэг гаж нөлөөний улмаас дахин эмчилгээ хийлгэхээр болсон. Нэг сарын 20-25 хоногийг эмнэлэгт өнгөрөөж байна.
Тэгээд л ерөөсөө сошиалд идэвхтэй байсангүй. Та бүхэнд тухайн үеийн мэдээ мэдээлэл хүргэх боломжгүй байлаа.
20 курс хими эмчилгээ, 38 курс туяа эмчилгээ, нэг удаа мөрнөөс хавдар авхуулах мэс засал, хоёр удаа порт тавиулах болон хоёр удаа яснаас биопси авах мэс ажилбар хийлгэлээ. Алдыг нь аваад дэлэм дээр нь гэгчээр үлдсэн хоёр хими тариагаа хийлгэж, дараагийн шатны үүдэл эс шилжүүлэх эмчилгээнд орж, эцсийн үр дүнг үзэх хувь тавилан байдаг болов уу гэж бодон энэхүү постыг бичлээ.
Хүндэтгэсэн,
С.Ханатбек хүү!
Дүүлэн Нисэх Жигүүр
Хаан банк: 5858061278
Данс эзэмшигч: Х.Сайпилмүлик /Хүүгийн аав/ Казакстан Каспий Голд:
87084858064 Жанузах Аманжол