Өнгөрсөн долоо xоногт 92 гал түймрийн дуудлага иржээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын III багийн нутаг сумын төвөөс зүүн урд зүгт 69 км, Бугант тосгоноос зүүн хойд зүгт 1 км-т байх хиймэл нууранд нэг хүн живсэн гэх дуудлага есдүгээр сарын 11-ний 15:35 цагт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, цагдаагийн газрын алба хаагчид 167 км зам туулан 21:38 цагт очиход өргөн нь 200 метр, урт нь 500 метр алтны уурхайн карьерын хиймэл нууранд компанийн ажилтан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат 25 настай эрэгтэй Б живсэн байжээ. Аврагчид эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.