Хонконгод хүүхдийн ном хэвлэж гаргасан таван хүнийг “өдөөн хатгасан” хэмээн буруутгаж, тус бүрийг нь 19 сар хорихоор болжээ.
Тодруулбал, тус номд хонинууд өөрсдийнхөө тосгоноос чоно хөөж гаргах гэж байгаа талаар өгүүлдэг аж. Харин үүнийг ХонгКонг-БНХАУ-ын харилцааг далд утгаар илэрхийлж байна гэж үзсэн байна.
Зохиогчид номынхоо талаар “түүхийг ард түмний өнцгөөс гаргасан” гэж маргаж байгаа юм байна. Гэвч Засгийн газраас сонгосон шүүгч тэднийг “хүүхдүүдийн тархи угаах” гэсэн оролдлого хэмээн буруутгажээ. БНХАУ 2020 онд үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль баталснаас хойш иргэдийн эрх чөлөөг дарангуйлж буй энэ үед эл үйл явдал болж байгаа талаар хэвлэлүүд анхааруулж байна.
Бээжингийн талаас энэ хууль нь Хонконгод тогтвортой байдлыг бий болгоно гэж мэдэгдсэн ч шүүмжлэгчдийн талаас Хонг Конгийн автономит эрхийг сулруулах зорилготой гэжээ.
Эх сурвалж: BBC