ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Зүүн Украинд өнгөрсөн долоо хоногт ширүүн байлдаан болж өнгөрлөө. Тухайлбал. Украины арми Оросын хамгаалалтын шугамыг дайран өнгөрч, 3000 гаруй хавтгай дөрвөлжин километр газар нутгийг эргүүлэн авчээ. Энэ нь дөрөвдүгээр сараас хойш Оросын цэргүүдийн эзэлсэн газар нутгаас их хэмжээтэй газар юм.
Өнгөрөгч амралтын өдрүүдээр Оросын арми ухарч эхэлсэн талаар CNN агентлаг мэдээлээд байна. Хилээс таван километрийн зайд орших тосгонууд Украины төрийн далбааг мандуулж эхэлжээ.
Харин энэ үйл явдалд Оросын талаас цаашид ямар хариу үйлдэл гаргахыг тааварлах боломжгүй байна гэж шинжээчид онцолж байна.
Эх сурвалж: CNN