Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс шинэ хаанаа өнгөрсөн Бямба гарагт албан ёсоор зарласан. Дэлхийн олон орны удирдагчид түүнд баяр хүргэсний нэг нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин байлаа.
Тодруулбал, хоёр орны хамтын ажиллагааг өргөн цар хүрээнд идэвхжүүлэх талаар БНХАУ-ын дарга илэрхийлжээ. Ши Жинпинь энэ талаар хэлэхдээ “Нөхөрсөг, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дэлхийн асуудлаар харилцаа холбоогоо эрчимжүүлэхэд бэлэн байна” гэж Ням гарагт онцолсныг Циньхуа агентлаг мэдээллээ.
Тэрбээр "Хатан хааны таалал төгссөн явдал Хятад түмний хувьд их уй гашуу боллоо" гэсэн байна. Түүнчлэн, Хатан хаан II Элизабет нь БНХАУ-д ирж байсан анхны хааны гэр бүлийн хүн гэдгийг онцолжээ.
Энэ жилийн хувьд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж байна. Талуудын харилцаа Хонгконгийн асуудал, улмаар хүний эрхийн зөрчил, Хуавэй технологийн компани зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж сүүлийн жилүүдэд муудаад байсан юм. Харин Ши Жиньпин шинэ хаан, шинэ Засгийн газартай харилцаагаа өөрчлөхийг хүсэж байна гэж томоохон хэвлэлүүд ийнхүү бичиж байна.
Эх сурвалж: SOUTH CHINA MORNING POST