Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах “Белград-2022” тэмцээн өнөөдөр эхэллээ.
Эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 33 дахь удаагийн тэмцээнд ахлах дасгалжуулагч гавьят дасгалжуулагч Ц.Баярсайхан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баяраа, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг, спортын мастер С.Мөнхдуулдах нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байгаа юм.
Өнөөдөр дэлхийн дэвжээнд 55 кг-д армийн дэлхийн аварга Г.Отгонжаргал, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нар барилдана.