Их Британид шинэ хаанчлалын үе эхэлж, Бямба гарагт III Чарльз хааныг албан ёсоор зарлалаа. Тэрбээр эхийнхээ орон зайг хэзээ ч нөхөшгүй гэж тодотгоод түүний үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдгээ хэллээ.
Харин хатан хааныг оршуулах ёслол энэ сарын 19-нд болно. Ийнхүү Их Британийн түүхэн 70 жил хаан ширээнд суусан эхдээ хандаж хэлсэн III Чарльз хааны эцсийн үгийг хүргэе.
“Хайрт ижий минь, та минь үр хүүхэд бидний хайрт эцэг рүү явлаа. Би тандаа ганц л зүйл хэлье. Таны аугаа хайр, гэр бүл, ард иргэдийнхээ төлөө энэ олон жил үнэнчээр зүтгэсэнд талархаж байна. Тэнгэрийн элч таныг минь амар амгаланд хөтлөх болтугай” гэв
Тэрбээр эдгээр энгийн бөгөөд хувийн утга агуулга бүхий үгсийг бичлэг болон буулгасан нь дэлхий нийтийн сэтгэл зүрхийг хөндөж буй.
SOURCE: CBS