“Бүх Оросын олон нийтийн санал бодлыг судлах төв”-өөс явуулсан санал асуулгаар Оросын иргэдийн 80.3% нь В.Путинд итгэж байна гэсэн үр дүн гарсан талаар Тасс агентлаг мэдээллээ.
Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос 0.8%-иар буурсан үзүүлэлт юм. Мөн ерөнхийлөгчийн явуулж буй үйл ажиллагаанд итгэж байгаа эсэхийг асуухад 76.8% нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Уг санал асуулгыг ОХУ-д насанд хүрсэн 1600 гаруй иргэдийн дунд 8-р сарын сүүлээс 9-р сарын эхний долоо хоног хүртэл явуулжээ.
Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 50.7% нь (0.1%-иар буурсан) ОХУ-ын Засгийн газрын ажлыг сайшаасан бол 51.5% нь (0.3%-иар буурсан) Ерөнхий сайд Михаил Мишустины хүчин чармайлтыг дэмжсэн байна. Үүний зэрэгцээ санал асуулгад оролцогчдын 61.5% нь Мишустинд итгэдэг гэж хариулжээ.
SOURCE: TASS