БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун “цөмийн зэвсэгтэй орон” болсноо албан ёсоор зарлалаа. Ингэснээр БНАСАУ шинэ хууль баталж байгаа бөгөөд энэ нь“өөрчлөгдөшгүй заалт” болж байгааг тус улсын удирдагч тодотгосон байна.
Энэ баасан гарагт цөмийн зэвсгийн туршилтаа зогсоохгүй, бууж өгөхгүй гэдгээ БНАСАУ хэлсэн. Мөн ямар ч яриа хэлцэл амжилтгүй болох талаар БНАСАУ-ын төв мэдээллийн агентлаг дамжуулаад байгаа.
Шинэ хуулийн дагуу Пхенян өөрийгөө хамгаалахын тулд цөмийн цохилт өгөх давуу эрх үүсч байна. Цөмийн зэвсэг нь тус улсын “хүч чадал, эрх мэдэл”-ийг баталгаажуулдаг талаар БНАСАУ-ын удирдагч хэлжээ. Тэрээр үргэжлүүлэн “дэлхий дээр цөмийн зэвсэг байгаа цагт бид ухрахгүй, АНУ болон түүний дагалдагчдын манай улсын эсрэг байр суурь байгаа цагт цөмийн хүчээ бэхжүүлэх бидний үйл хэрэг дуусахгүй” гэсэн байна.
Түүнчлэн шинэ хуулиар цөмийн технологийг бусад улстай хуваалцахыг хориглохоор заасан байна.
SOURCE: CNN