БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ долоо хоногт болсон парламентын чуулганаар “Цөмийн зэвсгийн туршилтуудыг зогсоохгүй” гэж хэлсэн талаар Пхеньяны төрийн мэдээллийн агентлаг мэдээллээ.
Тодруулбал, БНАСАУ-ын Ардын дээд хурлын үеэр Ким Жон Ун АНУ-ыг Умард Солонгосын цөмийн хүч, хамгаалах эрхээсээ татгалзаж, улмаар тус улсын дэглэмийг нураах гэж байна хэмээн буруутгасан байна.
Тэрбээр үргэлжлүүлэн АНУ-ыг БНАСАУ-ын цөмийн зэвсгийн эсрэг шахалт үзүүлэх зорилгоор хориг тавьсан ч бүтэлгүйтнэ гэдгийг анхаарууллаа. Өөрөөр хэлбэл, өөрсдийнх нь эсрэг 100 жил үргэлжлэх хориг арга хэмжээ авсан ч бууж өгөхгүй гэж хэлсэн талаар Yonhap агентлаг мэдээллээ.
Өнгөрсөн хавраас эхлэн НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар АНУ тэргүүтэй бусад орнууд БНАСАУ-д цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхгүй байх тухай сануулах арга хэмжээ авахыг шаардсаар ирсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP