Солонгосын дайн 1953 онд дуусахад мянга мянган гэр бүлүүд салсан түүхтэй. Тиймээс БНСУ-аас БНАСАУ-д эдгээр гэр бүлүүдийг эргэн уулзуулах арга хэмжээ авахыг санал болгосон байна. Энэ нь БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл 5-р сард ажлаа авснаас хойших Пхеньян-д шууд тавьсан цөөхөн саналуудын нэг болж байна.
БНСУ-ын зүгээс талуудын яриа хэлэлцээг хоёр улсын хамгийн том баяруудын нэг “ургацын баяр”-ын өмнөх өдөр буюу өнөөдөр хийхийг санал болгожээ. Ингэхдээ хагацсан гэр бүлүүд нь хоёр Солонгосын харилцааны томоохон “золиос, шаналал” гэж тодотгосон байна.
Дайны дараа гэр бүлүүд хагацсанаас болж нөгөө талд байгаа ээж, эгч дээрээ ч очихыг хориглож байсан. Тийм ч учраас хэдэн арван жилийн дараа ихэнх иргэд гэр бүлийнхнээ амьд эсэхийг нь мэддэггүй талаар хэвлэлүүд бичиж байна.
Харин БНАСАУ-аас хариу ирээгүй байгаа бөгөөд сүүлийн саруудад хоёр орны харилцаа эрс муудаж байгаа юм. Тухайлбал өнгөрсөн сард БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон БНСУ-ын шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёлын ковид-19-ийн тусламж үзүүлэх саналд “амаа тат” гэж хэлж байсан нь талуудын харилцааг ямар түвшинд байгааг харуулсан билээ.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA