Их Британийн түүхэнд хамгийн удаан буюу 70 жил хаан ширээнд суусан хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгслөө.Түүний бие өчигдөр оройн үеэс тавгүйрхэж эхэлсэн тухай мэдээллийг томоохон агентлагууд өгч байсан юм. Албаны эх сурвалжаас хатан хааныг өөрийн шилтгээндээ амар амгалан нас эцэслэсэн гэж хэлсэн. Ийнхүү хунтайж Чарльз 73 насандаа түүнийг залгамжилж, III Чарльз хаан боллоо.
III Чарльз хаан энэ талаар “Эх оронд минь их уй гашуу тохиолоо” гэж илэрхийллээ. Түүнчлэн түүний орон зай дэлхий дахинд үгүйлэгдэх болно гэж хэлсэн байна.
Хатан хаан II Элизабет нь 1952 онд анх хаан ширээнд суусан түүхтэй. Түүний хаанчлалын үед 15 сайд солигдсон бөгөөд хамгийн анх Уинстон Черчилль байсан бол түүнээс 101 жилийн дараа төрсөн Лиз Трасс энэ Мягмар гарагт хатан хаантай уулзсаны дараагаар ерөнхий сайдаар сонгогдсон билээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC