Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн “Цагаан бургасын дэнж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс урд зүгт 32 км-т/ Тус сумын харьяат малчин Г энэ сарын 04-ний өдрийн 18:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ.
Улмаар тус сумын мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд хамтран тус өдрөөс есдүгээр сарын 07-ны өдрийн хүртэлх хугацаанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлэн ажиллахаар болсон.
Тиймээс тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 150 км замыг туулан очиж, өнөөдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ