“Орфей” театр АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр аравдугаар сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “Broadway” театрын алдарт бүтээл болох эл жүжгийн найруулагчаар “Фауст”, “Гэм зэм” жүжгийг найруулсан М.Батболд ажиллажээ.
Жүжгийн гол дүрд СТА, жүжигчин О.Энхтуул Герман улсаас зорин ирж тоглож байгаа юм. Тэрбээр 15 жилийн дараа театрын жүжигт тоглох гэж байна. Мөн энэхүү жүжигт Ц.Төмөрбаатар, Н.Онон, Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Ариунчимэг, Т.Сэргэлэн гэсэн нийт долоон жүжигчин дүр бүтээж байна.
“Орфей” театр энэхүү бүтээлээрээ итгэл найдвар, өөдрөг үзэл, уужуу сэтгэлийг түгээж, үзсэн хүн бүхний сэтгэл зүрхийг хайраар дулаацуулна гэв. Мөн өмнөх бүтээлүүдээс өнгө аяс агуулгын хувьд өөр, харьцангуй бага орон зайд, цөөн үзэгчдэд тоглож, үзэгчид тайз хоёрыг нэг дор цогцлоон, амьд театрын үнэ цэнийг мэдрүүлэхийг зорьж буй талаар уран бүтээлчид ярилаа.
Уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд:
Ерөнхий зураач: О.Баярмагнай
Хөдөлгөөний найруулагч: У.Эрдэнэбаяр
Хөгжмийн зохиолч: Д.Нямхүү
Хувцасны дизайнер: О.Булган
Ассистент найруулагч: С.Тэмүүжин,
Туслах найруулагч: Ц.Энхтуяа нар