Бүгд найрамдах ардчилсан Конго улсын нийслэлд шинээр барьсан нэгэн гүүр нээлтийн ёслолын үеэр нурсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Энэ тухай бичлэг, зураг сошиал орчинд тархаад байгаа юм.
Киншаса хотын Монт-Нгафула дүүргийн нэгэн гол дээгүүр тухайн гүүрийг барьжээ. Нутгийн иргэд "Гүүртэй боллоо" гэж баярлан, албан тушаалтнууд тууз хайчлан, албан ёсоор нээхтэй зэрэгцэн гүүр нуржээ.
Нэг өдрийн байтугай ганцхан минутийн ая даагаагүй гүүрний тухай хүмүүс шүүмжилсэн, хошигносон пост цахим хуудсандаа нийтэлсээр байна. Тэдний цөөнгүй нь "Авлига хээл хахууль цэцэглэсэн, иргэдийн татварын мөнгийг үрэлгэн зарцуулдаг, тендерийг мөнгө завших боломж гэж хардаг Конго улсаас манай орон ялгаа алга" гэж эх орноо шүүмжилжээ.