“Робот, дрон кодчилол”-ын үндэсний аваргууд тодорлоо
Сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны охидын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Бенгалуру хотод үргэлжилж байна.
Тэмцээний В ангилалд өрсөлдөж буй Монголын шигшээ баг хэсэгтээ хийсэн бүх тоглолтод хожлоо.
Тэд өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтод Йорданы багийг 48:36-аар буулган авснаар хэсгээ тэргүүлж, хагас шигшээд шалгарлаа. Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо нөгөөдөр 20:30 цагт хийнэ.
Монголын багийн бүрэлдэхүүн:
- Г.Анударь
- А.Хонгорзул
- Ц.Саранцэцэг
- Э.Энхбуян
- Н.Намуундарь
- Б.Нямцэцэг
- Б.Болор-эрдэнэ
- Б.Цэрэндолгор
- Г.Энхжин
- н.Нандинхүсэл
- Т.Халиун
- Б.Номин
Дасгалжуулагч: Спортын мастер Г.Ундрах, ОУХМ Б.Алтанзаяа, Б.Дэлэг
Албаны хүнээр: Монгол улсын шигшээ багийн албан дарга М.Отгонбаяр, МСБХ-ны ЕНБД С.Төгсжаргал.