Ж.Сэнгэдорж найруулагчийн уран бүтээл болох “Худалдагч охин” уран сайхны кино 27 дахь Бусаны олон улсын кино фестивальд шалгарчээ. Уг наадмын “A Window on Asian Cinema” хэсэгт албан ёсоор шалгарч, 40 гаруй орны бүтээсэн 30 кинотой өрсөлдөх эрхээ авсан байна.
Бусаны кино фестиваль нь Азийн орнуудад зохион байгуулдаг фестивалиуд дундаа хамгийн нэр хүндтэйд тооцогддог, А зэрэглэлийн фестиваль юм. Энэхүү фестиваль нь аравдугаар сарын 5-14-ний өдрүүдэд болох бөгөөд нийт 70 гаруй орны 200 орчим кино бүтээлүүдийг сонгон шалгаруулж, 14 уралдаант хэсэгт нэр дэвшүүлдэг.
“Худалдагч охин” уран сайхны кино өмнө нь Осакагийн Азийн кино фестивальд өрсөлдөн "Шилдэг дүр"-ийн шагналыг хүртсэн. Мөн Нью-Йоркын Азийн кино фестивальд оролцон, "Шилдэгийн шилдэг кино" шагналыг хүртсэн юм.
Уг уран сайхны кино 2021 онд Монголд нээлтээ хийсэн, гол дүрд жүжигчин О.Энхтуул, Б.Баярцэцэг нар тоглосон билээ.