Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 6-13-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод болно. ДАШТ-д манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглоно. Үүний сацуу эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 57 кг-ын жинд хоёр тамирчнаа оролцуулна.
Дэлхийн дэвжээнд өрсөлдөх Монголын жүдочдын нэр тодорлоо.
Эрэгтэйчүүдийн 60 кг: Энхтайваны Ариунболд
60 кг: Энхтайваны Сумьяабазар, Ёндонпэрэнлэйн Басхүү
66 кг: Ганболдын Хэрлэн
73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар
81 кг: Батзаяагийн Эрдэнэбаяр
90 кг: Гантулгын Алтанбагана
-100 кг: Батхуягийн Гончигсүрэн
+100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл
Эмэгтэйчүүдийн 48 кг: Ганбаатарын Наранцэцэг, Бавуудоржийн Баасанхүү
52 кг: Бишрэлтийн Хорлоодой
57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн, Мөнхцэдэвийн Ичинхорлоо
63 кг: Болдын Ганхайч
70 кг: Цэрэндуламын Энхчимэг
-78 кг: Батбаярын Эрдэнэт-Од
+78 кг: Амарсайханы Адъяасүрэн нар барилдана.