Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн ИТХ-ийн ээлжит XV дугаар хуралдаан болж байна
Хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудалд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан сэтгүүлч нарт хариулт өглөө.
- Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Есдүгээр сарын 15-наас эрчим хүчний хуулиараа нийт иргэдийн дулааныг өгөх ёстой. Албан байгууллага болон ААН-үүдийн дулааныг арван сарын нэгнээс хуучин хэвээр нь өгнө. Эрчим хүчний асуудал Монголд төдийгүй олон улсад хүнд байна. Үүнд тээвэр ложистик, хил гааль, цар тахал гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлж байна.
- Хөрөнгө оруулалтын ажил зохион байгуулахад хүндрэлтэй байна. Учир нь хуучин батлагдсан хөрөнгө өнөө цагт хүрэхээ байсан. Хоёроос гурван тендер зарлаж байна.
- Замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга буюу сайд томилогдсон. Монгол улсын засгийн газар үндэсний хэмжээнд тулгамдаж байгаа асуудал гэж үзэн үндэсний хороо байгуулж байна. Шийдлээ бүрэн хэрэгжүүлтлээ түр авч хэрэгжүүлж байгаа ажил бол тэгш, сондгой дугаарын хязгаарлалт.Өнөөдрийн хуралдаанаар түгжрэлийн багц асуудал яригдаагүй.
- Орос-3 дугаар сургуулийн захиралтай холбоотой асуудал Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг хөндөгдсөн учраас Засгийн газраас энэ асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн энэ асуудлыг Оросын талтай ярилцан удирдах зөвлөлөөр шийдвэрлэнэ . Орос-3 нь Монгол Орос хоёр орны засгийн газрын байгуулсан сургууль учраас энэ талаар Оросын талд уламжилна.