Их Британийн ерөнхий сайдын сонгуульд Лиз Трасстай хамт Энэтхэг гаралтай, Сангийн сайд асан Риши Сунак өрсөлдсөн. Энэ талаар зарим хэвлэлүүд арьс өнгөөр ялгаварлах үзэл Риши Сунакыг ялагдалд хүргэлээ гэж дүгнэж байна. Тэгвэл шинэ ерөнхий сайдын кабинетын бүрэлдэхүүнд Их Британийн түүхэнд анх удаа томоохон албан тушаалд цагаан арьст эрэгтэй сонгогдоогүй байна.
Тухайлбал, Сангийн сайдаар Гана гаралтай Кваси Квартен, Гадаад хэргийн сайдаар Жэймс Клеверли нар сонгогдсон нь дээрх албан тушаалд очиж буй анхны өнгөт арьст хүмүүс болж байна. Түүнчлэн бусад хэд хэдэн албан тушаалууд дээр Африк гаралтай хүмүүсийг томилжээ.
Их Британийн парламент 2002 оныг хүртэл ихэвчлэн цагаан арьст шийдвэр гаргагчдаас бүрддэг байсан. Харин Консерватив нам сүүлийн жилүүдэд энэ зарчмыг өөрчлөхөөр эрмэлзэж байгаа нь шинэ ерөнхий сайдын кабинетаар улам ил тод болж байгааг томоохон хэвлэлүүд онцолж байна.
ЭХ СУРВАЛЖ: THE STRAITS TIMES