НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Запорожье АЦС-ын эргэн тойронд байгаа Орос цэргүүдийг гаргах, Украины цэргүүдийг нэмж оруулахгүй байх талаар арга хэмжээ авах хэрэгтэйг анхаарууллаа.
Запорожье АЦС-ын эргэн тойронд болж байгаа байлдааны үйл ажиллагаа хэр эрсдэлтэй вэ гэдэг нь дэлхий нийтийн анхаарлын төвд ороод багагүй хугацааг өнгөрүүлсэн. Тэгвэл өчигдөр НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар А.Гутерреш олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Рафаэль Мариано Гроссигийн зөвлөмжийг танилцуулсан байна. Учир нь байлдааны цэг дээр буюу Запорожье АЦС дээр тус агентлагийн төлөөллүүд очиж ажилласан юм. Тайланд дурдсанаар АЦС-ын ойролцоо Оросын цэргийн хүчин, техник хэрэгсэл, армийн хуягт машинууд байгааг баталсан байна.
Р.М.Гросси энэ талаар дэлгэрүүлж “Бид галаар тоглож байна. Яаралтай АЦС-ын эргэн тойрныг цэрэггүй бүс болгохгүй бол маш аюултай зүйл болно” гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: THE GUARDIAN