"Банкны салбарын 2022 оны эхний хагас жилийн тойм" судалгааг Монголын Банкны Холбооноос Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар танилцууллаа.
Тэрээр хэлэхдээ "Гадаад орчин тодорхой бус байдлаас үүдэлтэй валют, хадгалах, нөөцлөх сонирхол иргэдэд их байна.
Төгрөгийн хадгаламжийн бодит өгөөж инфляцаас шалтгаалан буурсан нь иргэдийн төгрөгийн хадгаламжийг буурахад нөлөөлсөн.Энэ оны эхний хагас жилд валютын харилцах 30 хувиар нэмэгдсэн.
Тодорхой салбаруудад зээлийн өсөлт харьцангуй хязгаарлагдмал байгаа. Өөрөөр хэлбэл олон улсын нөхцөл байдлаас шалтгаалаад тээвэр, ложистик, уул уурхай, барилгын салбарт зээл олголт илүү хязгаарлагдмал байна. Харин иргэдэд олгосон цалин тэтгэвэр, хадгаламж барьцаалсан зээл өсөлттэй харагдаж байна.
Иргэдэд олгосон зээл энэ оны эхний хагас жил 72 хувиар нэмэгдсэн. Үндсэндээ эдийн засгийг дэмжих гол хөдөлгүүр нь банкны зээл хэвийн байна.
Манай улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 1.9 хувиар өслөө. Цар тахлын эсрэг бодлогыг зөөлрүүлсэн нь эдийн засгийн дотоод эрэлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлж байгаа" гэлээ.
Банканд хөрөнгө оруулбал хадгаламжид хийснээс өндөр өгөөжтэй болох боломж одоо гарч ирж байна. Тэрнээс өмнө банкны хувьцаа эзэмшигчид хадгаламж хувьцаа эзэмшигчдээс бага өгөөжтэй буюу илүү бага орлого ордог байсан.
Банкны үзүүлэлтүүд маш сайн байгаа. Санаа зовох зүйл байхгүй
Зээлд хязгаарлалт тавих зүйл огт хийгдээгүй. Зээл олголтын хязгаарлалтын тухайд IPO, макро эдийн засаг, өөрийн үзүүлэлтийг сайжруулах гэх мэт хүчин зүйлийг харгалзан банкууд өөрсдийнхөө түвшинд зээл олголтыг аль салбарт түлхүү олгох уу, хаана хязгаарлалах уу гэдгийг шийдэж байгаа" гэв.