“Шинэ сэргэлтийн бодлого”-оор зургаан багц асуудлыг шийдвэрлэх, түүний дотор төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах томоохон зорилтыг төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд дэвшүүлсэн билээ.
Инновацыг хэрэглээнд нэвтрүүлж төрийн албаны бүтээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр сүүлийн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаараа Гадаадын иргэн, харьяатын газар “Бүтээмжит төрийн байгууллага”-аар шалгарсан байна.
НҮБ-ын “Олон улсын төрийн албаны өдөр”-ийг тохиолдуулан Төрийн албаны зөвлөлөөс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” Төслийн нэгжтэй хамтран зарласан уг уралдаанд шалгарсан тус байгууллагад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг ажиллаж баяр хүргэлээ.
Гадаадын иргэн, харьяатын газар төрийн бүтээмжийг сайжруулах олон талт арга хэмжээ, хүнд суртлыг бууруулах зөв ажлын эхлэл болсон цахимжилтаар дамжуулж иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх, нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй ажил, үйлчилгээ үзүүлэх зорилгоор шинэ санаа, шийдлүүд амжилттай нэвтрүүлснийг Төрийн албаны зөвлөлийн дарга онцлон тэмдэглэв.