Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны ангиллын охидын Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсын Бангалор хотод өчигдөр эхлэн, үргэлжилж байна.
FIFA-аас зохион байгуулж буй тэмцээнд анх удаа оролцож буй Монголын охидын баг хэсгийн шатанд Хонконг, Малайз, Йорданы сагсан бөмбөгчидтэй учраа таарсан. Тэд эхний толголтоо Хонконгийн эсрэг хийн, 68:37-гоор хожлоо. Манай багийнхнаас Б.Болор-Эрдэнэ 21, Н.Намуундарь 16, Н.Нямжав 10 оноо авчээ.
Монголын багийн бүрэлдэхүүн:
- Г.Анударь
- А.Хонгорзул
- Ц.Саранцэцэг
- Э.Энхбуян
- Н.Намуундарь
- Б.Нямцэцэг
- Б.Болор-эрдэнэ
- Б.Цэрэндолгор
- Г.Энхжин
- н.Нандинхүсэл
- Т.Халиун
- Б.Номин
Дасгалжуулагч: Спортын мастер Г.Ундрах, ОУХМ Б.Алтанзаяа, Б.Дэлэг
Албаны хүнээр: Монгол улсын шигшээ багийн албан дарга М.Отгонбаяр, МСБХ-ны ЕНБД С.Төгсжаргал
Монголын баг өнөөдөр Малайзтай, маргааш Йордантой тоглоно.