Олон улсын зах зээлд бүтээгдэхүүн гаргахад тулгардаг асуудлууд болон гүзээгээр цай хийх нь ямар ач холбогдолтой тухай “Санжайн хишиг” ХХК-ийн захирал О.Отгонжаргалтай ярилцлаа.
-Үйлдвэрлэлийн салбарт бүтээгдэхүүн хөгжүүлэлт эсвэл бүтээгдэхүүн экспортлоход тулгарч байгаа жижиг хэр нь том чирэгдэл учруулдаг үүнийг ингээд өөрчлөөсэй гэсэн ямар асуудал байдаг вэ?
-Зөвшөөрлүүд дээр их асуудлуудтай, хяналт шалгалт ихтэй байдаг. Энэ жил нэгдсэн менежмент гээд сургалтад хамрагдсан. Энэ сургалт дээрээ шилдэг суралцагч болж, манай компанийн бүтээгдэхүүнийг Alibaba-ийн зах зээлд гартал нь Хаан банк дэмжихээр болсон. Бид энэ азтай завшааныг ашиглаад, Монголоо илэрхийлсэн, Монголын өнгө төрхтэй бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна.
Ажиллаж байх явцад нөөцийн асуудал үүсэж байна. Монголоос их хэмжээгээр Alibaba-ийн зах зээлд гаргахад ямар бүтээгдэхүүн байна гээд судлахаар олдохгүй хэцүү байна. Эхлээд нөөцөө бэлдэх асуудлууд гарч ирж байна. Бид ургамлаар цай хийдэг. Маш их хэмжээний тариалалт явуулах уу. Ямар бүтээгдэхүүн байх, ямар түүхий эд байх гэдэгт асуултын тэмдэг хэвээр байна. Нөөцөө бэлдэнэ гэдэг нь хамгийн том асуудал болж байна. Бусад зүйлсийг бид яаж ийгээд хийгээд, ард нь гарч чадах байх гэж бодож байна.
-Яагаад гүзээгээр цай хийх болсон бэ. Гүзээ хүний биед ямар хэрэгтэй вэ?
-Гүзээгээр цай хийх болсон шалтгаан нь манай нэг найз чихрийн шижинтэй байсан. Чихрийн шижин өвчин нь хүний хөл, гар тайрах, нүдний хараа муудах зэрэг маш өндөр эрсдэлтэй. Тэр найз маань хөлөө тайруулах эрсдэл сонссон байсан. Энэ найздаа туслах юм сан гээд арга чарга хайж эхэлсэн. Энэ явцад малчин хүний 20-иод жил гүзээ сархинаг хэрэглээд, чихрийн шижингийн ямар ч эм уухгүйгээр өөрийгөө анагаасан гайхамшигтай түүхийг олж мэдээд, ажиллаж эхэлсэн. Үүнийг бид хөгжүүлээд, юутай хольвол холестериныг бууруулах, цус шингэлэх вэ гэдгийг судалж байна.
Сахартай хүнд маш олон шинж тэмдэг илэрч байдаг. Нэгдүгээрт тухайн хүний сахар нь өндөр байдаг. Холестерин, хэвлийн тойрог, даралт нь өндөр байдаг. Магадгүй зүрх судасны үйл ажиллагаа зэрэг олон асуудал илэрдэг. Хэрвээ эм хэрэглэвэл дөрөв, таван эм ууна. Даралтдаа, цус шингэлэхдээ, холестериндоо, сахартаа гээд өдөрт дөрвөн эм урт хугацаагаар уувал ходоод муудна.
Мөн эмээр чихрийн шижинг эдгээсэн түүх дэлхийд байдаггүй. Ургамлын гаралтай зүйлээр сахрыг эдгээвэл тухайн хүнийхээ ходоодонд ч хэрэгтэй. Манай цайны давуу тал нь дээр дурдсан дөрвөн шинжийг нэг дор агуулсан. Монгол мал нь бэлчээрийнх байдаг учраас хонь, ямаа нь ургамлын шимийг сорж иддэг. Шимтэй ургамал идсэн малын гүзээ маш шимтэй, эмийн чанартай, эмийн нандин гэж хэлж болохуйц шинжтэй байдаг. Үүгээр хийсэн цай тэр чигтээ эм юм.
Видео мэдээллийг дээрээс үзнэ үү.