Хоёр сар орчим хугацаанд үргэлжилсэн өрсөлдөөний эцэст Их Британийн гадаад хэргийн сайд Лиз Трасс шинэ ерөнхий сайдаар сонгогдлоо. Тэрээр Консерватив намын гишүүдийн 57 хувийн саналыг авч намын дарга болсон талаар томоохон хэвлэлүүд мэдээлсээр байна. Лиз Трасс Хатан хаан II Элизабеттэй уулзсаны дараа албан ёсоор үүрэгт ажлаа хүлээж авах юм.
Шинэ ерөнхий сайдтай ойролцоо оноогоор ялагдсан өрсөлдөгч, сангийн сайд асан Риши Сунак-д юун түрүүнд баяр хүргэсэн байна. Тэрээр шинэ ажлаа авсан даруйд татварыг нэн яаралтай бууруулахаа мэдэгдээд байсан. Учир нь Их Британид одоогоор инфляц хоёр оронтой тоонд хүрч, хүнс болон эрчим хүчний үнэ хэдэн мянган паундаар өсөж байна. Тиймээс түүнийг яаралтай арга хэмжээ авахгүй бол нэр хүнд нь 48 цагаар хэмжигдэж байгаа талаар намынх нь гишүүн хүртэл хэлээд амжсан.
Борис Жонсон түүнд баяр хүргэснээ твиттер хуудаснаа хуваалцаж, Их Британийн ард иргэдийн амьдралын түвшнийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах чадалтай гэдгийг нь онцолжээ. Лиз Трасс нь өдгөө 47 настай. Ийнхүү Их Британийн гурав дахь эмэгтэй ерөнхий сайд болж байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN