Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа ААН-ийн 2021 оны тооллого хийсэн талаар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын чуулга уулзалтад оролцохоор болсон талаар мэдээллээ.
Нэгдүгээрт, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-26-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулга уулзалтад оролцохоор болсон талаар мэдээллээ.
Хоёрдугаарт, Дорнын Эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно. Эдийн засгийн чуулга уулзалтад оролцох нь улс орны хувьд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ үеэр томоохон төсөл болох Эгийн голын усан цахилгаан станц, төмөр замын асуудал, эрчим хүч нийлүүлэлт, шатахууны тогтвортой хангамж, үнийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тэргүүтэй Засгийн газрын гишүүд, төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзана" гэв.