Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадамд долоо давж, улсын заан цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Ойгор Алтай" ХХК, "Таван богдын бүргэдүүд" дэвжээний бөх Бердимуратын Серикийн цолны мялаалга наадам Өлгий хотод боллоо.
Мялаалга наадамд улсын заан Д.Анар, улсын харцага Н.Батзаяа, О.Мөнх-Эрдэнэ нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдав. Барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Доржийн Анар түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэлээ.
Цолны мялаалга наадмын үеэр өлгийчүүд Б.Серикт 110 сая төгрөг, 250 хонь, хоёр өрөө байр бэлэглэн, амжилтыг нь мялаав.