Өнгөрсөн долоо хоногт Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Африкийн орнуудын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна гэдгээ мэдэгдсэн байна. Үүнийг судлаачид Хятадын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэж харж байна.
Өөрөөр хэлбэл, Япон тэргүүтэй “Их 7-гийн бусад гишүүд Хятадыг хөгжиж байгаа орнуудад зээл өгөх нэрийдлээр өрийн барьцаанд оруулдаг гэж шүүмжилдэг. Харин Хятадын талаас үүнийг үгүйсгэж, барууны орнуудын өөрсдийнх нь эсрэг хийж буй ээлжит дайралт хэмээн няцаадаг юм.
Сүүлийн жилүүдэд Африк тивд Хятадын нөлөө тэлж байна. Тиймээс Японы Ерөнхий сайд тус тивд хэдэн тэрбумын тусламж үзүүлж, Африкийн мянга мянган мэргэжилтнүүдийг бэлтгэнэ гэдгээ Тунист болсон хурлын үеэр Африкийн төлөөлөгчдөд бичлэгээр дамжуулан хэлжээ.
Ийнхүү Азийн эдийн засгийн томоохон тоглогчид ээлжит “байгаа онилж” байгаа талаар хэвлэлүүд онцолж байна.
Эх сурвалж: South China Morning post