БНХАУ-ын нөлөө бүхий удирдагч, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү энэ долоо хоногт ОХУ-д айлчлах болсон талаар БНХАУ-ын төрийн мэдээллийн агентлаг мэдээллээ. Энэ нь түүний Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ыг зорьсон анхны айлчлал болж байна.
Тэрээр Владивосток-д өнөөдрөөс эхэлж байгаа “Зүүний эдийн засгийн чуулган”-д оролцоно. Ли Жаньшү нь БНХАУ-ын гуравдугаарт бичигддэг төрийн өндөр албан тушаалтан юм. Түүний хувьд есдүгээр сарын 17 хүртэлх хугацаанд ОХУ-аас гадна Монгол, БНСУ, Балба руу айлчлах төлөвлөгөөтэй байгааг Циньхуа агентлаг мөн мэдээлжээ.
Сүүлийн жилүүдэд Бээжин-Москвагийн харилцаа АНУ-ын давамгайллын эсрэг идэвхэжсэн. Энэ хүрээнд “хязгааргүй” хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч байна. Украины дайн эхэлснээс хойш энэ харилцаа улам ил тод болоод байгаа билээ.
Эх сурвалж: AFP