“Солонгосын соёлын өдрүүд-2022” арга хэмжээнд оролцохоор БНСУ-аас зорьж ирсэн “Kukkiwon” таеквондогийн багийнхантай Монголд ирсэн сэтгэгдэл болон таеквондогийн спортын ач холбогдлын тухай ярилцлаа.
Анх Монгол Улсыг зөвлөгөө маш хэрэгтэй орон гэж боддог байсан. Гэтэл ирээд харахад өндөр барилга ихтэй, Чингис хааны хөшөө нь их том, гоё байсан учир сайхан санагдсан.
Би анх долоон настайгаасаа таеквондогоор хичээллэж эхэлсэн. Хичээллээд 21 жил болж байна. Таеквондогийн спортоор хичээллэснээр өндөр ёс зүйтэй болно. Мөн амьдралд хэрэгтэй зөв дадлууд суудаг. Тиймээс таеквондо бол маш зөв спорт.
Миний хувьд багаасаа таеквондогоор хичээллэсэн. Энэ спортоор хичээллэснээр аливаа зүйлийг гэгээлгээр харж, сэтгэдэг болдог. Энэ спортыг эрэгтэй, эмэгтэй гээд ямар ч хүйсийн, ямар ч насны хүн сурч болно.
Эрэгтэй хүүхдүүд буруу замаар орох эрсдэл их байдаг. Бидний хувьд ямар нэгэн буруу замаар ороогүй, буруу зуршил өөрсдөдөө суулгаагүй нь таеквондогийн ач гэж боддог.
Чингис хааны тухай анх сонсож, Монгол Улсын талаар анхны төсөөлөлтэй болсон. Мөн Монголын байгаль, тал нутгийн тухай сонсож, их том, үзэсгэлэнтэй гэж боддог байсан. Улаанбаатар хот барилга ихтэй, үзэмж нь гоё, тээврийн хэрэгслүүд нь хөгжсөн учраас төсөөлснөөс арай өөр байсан.