ОХУ Европ руу чиглэсэн хийн хоолойгоо төлөвлөсөн хугацаандаа нээж амжихгүй нь тодорхой болжээ. Төлөвлөгөөнд зааснаар тус улс энэ бямба гарагт хийн хоолойг нээх ёстой байсан юм. Ингэснээр ирэх өвөл яах вэ гэдэг асуудал тулгарч эхлээд байна.
ОХУ-ын төрийн өмчит Газпром компаниас ажил хойшилсон шалтгаанаа засварын ажилтай холбоотой хэмээн тайлбарлажээ. Албаныхан “Норд Стрим 1” хийн хоолойнд асуудал гарсан тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна. Үүнээс үүдэж “ОХУ-аас ХБНГУ руу татсан хийн хоолойн үйл ажиллагаа ийнхүү гурван хоног зогсож байна” гэж мэдэгджээ.
Европын зүгээс энэ үйлдлийг Украины дайнаар дөрөөлж хийж байгаа сүрдүүлэг гэж харж буйгаа мэдэгдсэн бол ОХУ-ын талаас үгүйсгэсэн юм.
Украины дайн эхэлснээс хойш эрчим хүчний үнэ огцом өссөн. Хийн хоолойн ажил саатсанаар цаашид нийлүүлэлт улам хомсдож, зардал нэмэгдэж болзошгүй байна. Европын орнуудын айл өрхүүд ирэх өвөл халаалтын зардлаа дйилэхгүй байх вий гэж болгоомжилж байгаа тухай шинжээчид анхааруулжээ.
Эх сурвалж: BBC