
Энэ Бямба гарагт Европоос БНСУ-д ирсэн иргэний сармагчны цэцэг өвчний шинжилгээний хариу эерэг гарчээ. Ингэснээр тус улсад сармагчны цэцэг өвчний хоёр дахь тохиолдол батлагдаж байна.
Тухайн иргэнийг эмнэлэгт тусгаарлаад байгаа бөгөөд өмнөх тохиолдол зургаадугаар сард илэрч байсан юм. БНСУ энэ долоо хоногоос эхлэн гадаадаас ирж байгаа иргэдээс "ковид-19"-ийн шинжилгээний хариу шаардахаа зогсоогоод байна. Ингэж хөл хорионы дэглэмээ сулруулснаар БНСУ-д "ковид-19"-ийн тохиолдол сүүлийн гурван хоногт 80 мянгад хүрч, нийт батлагдсан тохиолдол 23 саяд хүрээд байна. Тиймээс БНСУ-ын Засгийн газар, бусад вируст өвчин, нэн ялангуяа сармагчны цэцэг өвчний тархалтаас ихээхэн сэрэмжилж буйг дотоодын хэвлэлүүд онцолж байна.
Сармагчны цэцэг өвчин Азийн орнуудаас Энэтхэг, Тайван, Филиппин, Сингапур, Япон, Тайланд, БНСУ-д бүртгэгдээд байна. Одоогоор хамгийн их буюу 16 тохиолдол Сингапурт бүртгэгдсэн бол Энэтхэгт энэ өвчний улмаас нэг хүн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: YONHAP AGENCY