“LUMINO & TATAR" хамтлагууд нэгдэн, маргааш буюу энэ сарын 3-нд уран бүтээлийн тоглолтоо үзэгчдэдээ толилуулах гэж байна. Уран бүтээлчид хэвлэлийнхэнд энэ талаар мэдээлэл өглөө.
“Люмино” хамтлагийн дуучин Б.Батхишиг:
“Хоёр хамтлагийн The best шоу маргааш эхлэх гэж байна. Тоглолтыг С.Ононбат ах маань найрууллаа. Амьд хөгжимтэй хип хоптой тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд өмнө нь болж байгаагүй. Бидний тоглолт үүгэнэрээ онцлогтой. 600-700 хүний хүчин чармайлтаар нүсэр гэж хэлж болохуйц тоглолт та бүхэнд хүрэх гэж байна. Хоёр хамтлагийн дуулах дуу 4 цаг 30 миунт үргэжилнэ. Нийт 41 дууг амьд хөгжимтэй дуулна. Хүмүүсийг баярлуулсан, сюрпризтэй, гоё найруулгатай тоглолт болно. Тасалбарыг shoppy.mn-ээс авах боломжтой. Тоглолт дээрээ шууд ирээд ч авч болно” гэлээ.
On and off продакшны захирал С.Ононбат:
Хоёр хип хоп хамтлаг ах дүүсийн бат барилдлагаар холбогдсон, сайхан тоглолт болно. Хоёр өөр жанрын хамтлаг учраас маш сонирхолтой байх болно. Хит дуу олонтой болохоор шилж сонгоход хэцүү байлаа. Хамгийн супер хитүүд нь тайзан дээр эгшиглэнэ. Хуучин, шинээр найруулгыг нь хийсэн дуунууд ч бий. Хөгжим хэрэгслүүдийн тухайд Монголд байгаа хамгийн шилдэг гэсэн хөгжмүүдийг байрлуулаад байна” гэлээ.
Маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд болох “The Best” тоглолтын тасалбар 30 мянган төгрөгийн үнэтэй. Харин VIP тасалбарыг 500 мянган төгрөгөөр борлуулж байгаа юм байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.