БНАСАУ-ын ээлжит цөмийн туршилтын эсрэг БНСУ, АНУ болон Японы хамтаар урьд өмнөхөөс илүү чанга хамтарсан хариу арга хэмжээ авна гэдгийг БНСУ-ын аюулгүй байдлын зөвлөх мэдэгдлээ. Ким Сун Хан энэ талаар Хонолулу-д АНУ, Японы төлөөлөгч нартай гурвалсан уулзалт хийсэн даруйдаа хэлсэн юм. Вашингтон, Сөүлийн албаны хүмүүс БНАСАУ зургаан удаа цөмийн туршилт хийсэн, одоо дараагийнхдаа хэдийн бэлтгээд эхэлсэн талаар анхааруулж байсан юм.
Өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн цаг хугацааны асуудал болсныг сануулсан. Одоогоор ямар хариу арга хэмжээ авна гэдгээ талууд дэлгэрэнгүй хэлээгүй байгаа. Гэхдээ талууд хамтран хамгийн дээд хэмжээнд хариу үйлдэл үзүүлсэн. Пхенянд буруу үйлдэл хийснийг нь ойлгуулна гэдгийг хэлжээ.
Хамгийн сүүлд Пхенян 2017 оны есдүгээр сард цөмийн туршилт хийсэн юм.
Эх сурвалж: YONHAP AGENCY