Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
“МЭК” ХХК судалгааны байгууллага өргөн хэрэглээний барааны үнийн дүнг өмнөх сартай харьцуулан судалгаа хийсэн байна. Тодруубал, 8-9 дүгээр сарын 1-ны өдрийн байдлаар өндөг, талх, наранцэцгийн тос, хиамны үнэд өөрчлөлт ороогүй бол гурилны үнэ 7 хувиар нэмэгджээ. Харин сонгино, төмсний үнэ буурсан үзүүлэлттэй байна.
Уг судалгааг хийхэд 2022 оны наймдугаар сарын болон сдүгээр сарын 18-ны өдрүүдэд УИД-ын “Номин” супермаркет сүлжээ дэлгүүрээс хийсэн байна.
Мөн нэгдүгээр сар болон есдүгээр сарын хүнсний багцын үнийн өөрчлөлтийн судалгааг гаргажээ. Үүнд, Алтан тариан дээд гурил 42%, төмс 31%, наранцэцгийн тос 31%, миний монголын сүү 16% тус бүр нэмэгджээ. Харин өндөг, цагаан будааны үнэ буурсан байна.