БНСУ-д Ковид-19-ийн омикрон хувилбарын тархалт сүүлийн үед буурч байгаа тул засгийн газраас нь энэ долоо хоногийн сүүлчээс эхлэн гаднаас ирж байгаа жуулчдад тавих "ковид"-ийн хязгаарлалтаа сулруулахаар болжээ.
Шинэ дүрэм энэ бямба гараг буюу 9-р сарын 3-наас эхлэн үйлчилнэ.
Үүнд гадаад иргэдээс гадна БНСУ-ын иргэд өөрсдөө мөн хамаарч байна. Тухайн иргэн вакцинжуулалтад хамрагдсан эсэх болон явсан улсаас үл хамааран PCR шинжилгээний хариугаа үзүүлэх шаардлагагүй болж байна.
Одоогийн байдлаар, БНСУ-д ирж байгаа иргэд сүүлийн 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээ эсвэл 24 цагийн дотор өгсөн түргэвчилсэн шинжилгээний хариугаа шалгуулах дүрмийг дагаж байна. Ингэж шинжилгээ өгөх нь зарим тохиолдолд хариу нь худал гардаг бөгөөд аялагчдад өртгийн хувьд ч хүнд тусдаг талаар олон нийт шүүмжилж байжээ.
Эх сурвалж: YONHAP AGENCY