Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилж буй тухай мэдээлэл гарснаар олон нийтийн дунд хүчтэй шүүмжлэл өрнөсөн. Тэгвэл Х.Бадамсүрэнгийн албан тушаалыг өөрчилжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс монгол” компанийн бүрэлдэхүүнд багтдаг Зэс группийг хөл дээр нь босгох даалгавар авсан. Энэ бол цаасан дээр байгуулагдсан компани. Бодлогоо энэ групп дээр зангидаж ажилласнаар Монгол улсын баялгийн сан бий болох юм. Х.Бадамсүрэнгийн уул уурхайн салбарт ажилласан туршлагыг нь Засгийн газар ашиглаж байна” гэлээ.