Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн үнийн өсөлтийн асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсын хувьд эхний долоон сарын байдлаар инфляцын түвшин 15.7 хувьтай байсан. Харин наймдугаар сарын дундаж байдлаас үзэхэд инфляцын түвшин 14.1 хувьтай болсон байна.
ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ ӨМНӨХ ЖИЛТЭЙ ХАРЬЦУУЛАХАД НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛАРООР НЭМЭГДСЭН
Ингэж буурахад мах, хүнсний ногооны үнийн бууралт голлож нөлөөлсөн. Энэ бол улирлын шинж чанартай өөрчлөлтүүд. Харин цаад суурь шалтгаанууд дээр ямар эрсдэл байгааг Засгийн газрын түвшинд ярилаа. Ингээд үзэхэд Монгол Улсад төлбөрийн тэнцэл 1.3 тэрбум ам.доллар байгаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад төлбөрийн тэнцэл нэг тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Энэ нь төгрөгийн ханшийн сулрал, инфляцад нөлөөлөх голлох хүчин зүйл байх эрдэлтэй юм.
ЦААШИД ҮНИЙН ӨСӨЛТӨД ТӨГРӨГИЙН ТӨГРӨГИЙН СУЛРАХ НӨЛӨӨЛӨХ МАГАДЛАЛТАЙ
Дотооддоо авч хэрэгжүүлж болох арга замаар үнийн өсөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулах ёстой. Ингэхийн тулд тээвэр зуучлал дээр анхаарал тавьж, дэлхий даяар нэмэгдэж буй үнийн өсөлтөд хувь хэмжээ нэмэхгүй байх боломжтой юм. Цаашид үнийн өсөлтөд нөлөөлөх нэг хүчин зүйл нь төгрөгийн сулрал байх магадлал харагдаж байгаа. Тиймээс Засгийн газрын бодлогыг мөнгөний бодлоготой үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт өгсөн” гэж хэллээ.