Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Г.Батсуурийг ХХААХҮ-ийн дэд сайдын үүрэгт ажлаас, Б.Насантогтохыг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас, Г.Нандинжаргалыг УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.
Ажилд томилох тухай:
- Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар,
- Л.Халтарыг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар,
- Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮ-ийн дэд сайдаар тус тус томиллоо.
Мөн түр хугацаанд Ч.Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн даргаар, Н.Тавинбэхийг Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилоод байна.
Х.Бадамсүрэн Эрдэнэс Монгол кропорацийн зэс метал группийн даргаар томилогдсонтой холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаас чөлөөлж, түүний оронд Г.Ёндонг томилох үүргийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт өглөө" гэв.