Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хоёр хуваагдсан АН-ынхны зөрчил УИХ дахь намын бүлгийн даргын төлөөх маргаанаар үргэлжилж байна. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, О.Цогтгэрэлийг даргаасаа томилсон. Харин С.Эрдэнийн талынхан “О.Цогтгэрэл тэргүүтэй дөрвөн гишүүнээ намаасаа хөөж, бүлгээ тараалаа. Үүнээс хойш АН УИХ-д бүлэггүй, зөвлөл болж ажиллана” гэж мэдэгдээд байгаа юм.
Улмаар, өнөөдөр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл бүлгийн даргын өрөөндөө сууж, ажлаа хүлээж авахаар очоод байна. Гэвч хуучин дарга Д.Ганбат зөвшөөрөхгүй хэмээн хаалгаараа оруулсангүй. Тэд өрөөнийхөө үүдэнд маргалдаж, нэгнээ харзнаж, хүлээсэн байдалтай байна.