Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт УИХ-ын гишүүн Н.Учрал орж ажиллахаар болж байна. Тэрбээр удаан хугацаанд сайдгүй явсан яамыг толгойлж ажиллах үүрэг хүлээж байна. Н.Учралын намтар болоод шинэ сайдын ажиллах чиглэлийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Ням-Осорын Учрал
– 1987 онд Улаанбаатар хотод төрсөн
– 35 настай
– Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
Боловсрол:
– 2003 онд “Их Засаг” лицей сургууль, 2007 онд Их Засаг олон улсын их сургууль, 2010 онд Лимкоквин технологийн их сургуулийн Их Британийн Лондон хотын салбар сургууль, 2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, 2020 онд Их Британийн Хатан хааны нэрэмжит Букингхамын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлага, түүхийн ухаан, олон улсын менежментийн магистр. Түүхийн ухааны доктор зэрэгтэй.
Ажилласан байдал:
– 2010-2016 онд “Рояаль” Академийн ерөнхий захирал, удирдах зөвлөлийн дарга,
– 2012-2014 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Улс төрийн хэлтсийн дарга,
– 2012-2016 онд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч,
– 2015 онд Шадар сайдын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөх,
– 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
– 2018-2020 онд Монгол Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооны дарга,
– 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн -Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын албан тушаалд томилох үндэслэл:
Мэдээллийн технологийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох, төрийн чиг үүргийн давхардал, хүнд суртлыг арилгах, “Цахим Монгол” хөтөлбөрийг шинэ шатанд гаргах, Цахим гарын үсгийг нэвтрүүлэх, Хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр үндэсний компаниудаа дэмжиж ажиллах чиглэлд томоохон хувь нэмэр оруулна” хэмээн Засгийн газраас мэдээлж байна.