БНХАУ-ын “Ковидийг тэглэх бодлого” дэлхийн хоёр дахь том эдийн засгийг удаашруулахад хүргэж байна. Улмаар Хятадын технологийн “аварга” компаниуд түүхэн дэх хамгийн муу улирлын өсөлтийнхөө ард гарсаар байна.
Тодруулбал, энэ оны хоёрдугаар улиралд "Алибаба"-ийн орлого өсөөгүй бол "Tencent" компани борлуулалтын анхны буурсан үзүүлэлтээ мэдээллээ. Харин Хятадын цахим худалдааны хоёр дахь том тоглогч "JD.com" орлогын өсөлт нь түүхэн дэх хамгийн удаан үзүүлэлтийг заасныг хэлсэн бол цахилгаан машин үйлдвэрлэгч XPeng төсөөллөөс доогуур, алдагдалтай ажилласан байна. Эдгээр компани нь нийлээд 770 гаруй тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй юм.
6-р сард Хятадад "ковид-19"-ийн дэгдэлт дахин ихэссэн ба үүнээс үүдэж Шанхай гэх мэт томоохон хотууд хөл хорионы чанга дэглэмд шилжиж, бүх үйлчилгээний газрууд хаагдсан нь дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын нэгд хүнд цохилт болж байна. Гэсэн хэдий ч БНХАУ-ын Засгийн газар “Ковидийг тэглэх” чанга бодлогоо нэн тэргүүнд тавьсан хэвээр байгаа юм.
Эх сурвалж: CNBC