Nutty нэрээр YouTube-д бичлэг хийдэг Тайланд эмэгтэй forex арилжаа хийж, 77 сая доллар хөрөнгө оруулагчдаас луйвардсан даруйдаа зугтсан байна. Ойролцоогоор 6000 гаруй хүн түүнд хөрөнгө оруулж, хохирогч болсон гэсэн мэдээллийг хуульч өгчээ.
Тодруулбал, уг эмэгтэй өөрийн олны танил байр сууриа ашиглаж, хөрөнгө оруулалтыг нь багахан хугацаанд өсгөнө гэж хохирогчдод амласан нь олон хүн хоосон хоцрох гол шалтгаан болсон байна.
Nutty’s Diary нэртэй түүний YouTube хуудас нь ойролцоогоор 800 мянга гаруй дагагчтай юм байна. Тэрбээр олон нийтийг гурван сарын гэрээтэйгээр 25 хувийн буцаалт олгоно гэж арилжаандаа уриалж байжээ. Харин энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн олон нийт гомдол гаргаж эхэлсэн.
Улмаар тавдугаар сарын сүүлээр инстаграм хаягаараа дамжуулж “арилжаа хийх явцад асуудал гарсан тул бүх мөнгөө алдсан, гэхдээ удахгүй эргүүлэн төлнө” гэж мэдэгджээ. Гэвч сарын дараа хоёр ч хэрэгт холбогдсон тул хоригдсон тохиолдолд хохирогчдын мөнгийг төлөх боломжгүй болох тухайгаа бас хэлсэн байна. Ийнхүү өнгөрсөн Ням гарагт түүнийг Малайз руу зугтсан гэх мэдээллийг орон нутгийн сайт мэдээлжээ.
Эх сурвалж: THE STRAITS TIMES