Энтони Албаниз Австралийн ерөнхий сайдаар сонгогдоод 100 хонож байна. Тэрбээр БНХАУ-ын эсрэг хатуу байр суурь баримтлахаас авхуулаад шинэ ажлаа авангуутаа олон сорилттой тулсан. Тухайлбал, Австралийн эдийн засаг цар тахлаас хойш сэргэх үе дээрээ явж байна. Харин шинэхэн ерөнхий сайд ажлын байруудад шинэчлэл хийж, эдийн засгийн хүнд байдлаас өөрсдийгөө аврах төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Үүний дагуу энэ долоо хоногт “ажлын байрны талаарх дээд хэмжээний уулзалт”-ыг Австралийн засгийн газраас зохион байгуулахаар болсон. Энэхүү уулзалтад ажил олгогчид болон үйлдвэрчний эвлэлийн гол бүлгүүд оролцож, цалингийн өсөлт, бүтээмж, шилжилт хөдөлгөөн, ажлын байрны шинэчлэлийн талаар хэлэлцэх юм.
Цогц төлөвлөгөөнийхөө талаар шинэ ерөнхий сайд “Миний хүлээж байгаа цорын ганц үр дүн бол хамтын ажиллагааны соёлын эхлэл юм” гэж тодорхойлжээ. Тэрбээр үргэлжлүүлэн ур чадварын хомсдол нь эдийн засгийн өсөлтийг хойш татаж байна. Өмнөх Засгийн газар цар тахлын хөл хорионы үеэр түр хугацааны виз эзэмшигчдийг Австралиас явуулсан нь ухаалаг шийдэл биш байсан хэмээн ярьжээ.
тэрээр шинэ Засгийн газар эдийн засгийг дэмжих замаар гэр бүл, бизнес эрхлэгчдэд тодорхой, аюулгүй амьдралын баталгааг бий болгох нь тэргүүн зорилт гэдгээ илэрхийллээ. Үүний тулд ажлын байрны асуудлаар цогц өөрчлөлт хийх юм байна.
Эх сурвалж: AL JAZEERA