МАН-ын удирдах зөвлөл хуралдаж дууслаа. Сайдуудын томилгооны асуудлыг эхний байдлаар тодорхой болгожээ. Л.Оюун-Эрдэнийн шинэ засгийн газарт дараах хүмүүсийг ажиллуулахаар удирдах зөвлөлөөс дэмжээд байна. Үүнд:
ЗГХЭГ-ын дарга бөгөөд Монгол улсын сайдаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал
Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар
Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
УУХҮ-ийн сайдаар Ж.Ганбаатар
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ХНХ-ийн сайд
Зам, тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт
Хот хариуцсан сайдаар МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар
Спорт олимпизмын асуудал хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
нарыг тус тус шинээр томилохыг дэмжжээ.
Харин Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарыг хэвээр үлдээжээ.